Өдөр тутмын хооллолтдоо багахан өөрчлөлт оруулаад биеийнхээ коллаген үүсгэх үйл явцыг дэмжиж болдгийг та мэдэх үү?
Бид заримдаа “энэ коллаген сайн гэсэн” гээд сонгочихдог шүү дээ. Харин савыг нь эргүүлээд харвал хэдэн грамм коллаген агуулдаг, юунаас гаргаж авсан, өөр ямар орцтойг мэдэж болно. Тэгвэл витамин C, гиалуроны хүчил хоёрыг яагаад коллагентай хослуулдаг юм бол? Хамтдаа сонирхоцгооё. 🤍
Коллагены пептид гэж юу вэ?
“Коллагены пептид” гэдэг нэр жаахан төвөгтэй сонсогдож магадгүй. Энгийнээр хэлбэл, коллаген гэдэг уургийг жижиг хэсгүүдэд задлахад үүсдэг богино гинжүүдийг пептид гэдэг. Та коллаген хэрэглэхэд эдгээр пептид хоол боловсруулах явцад улам задарч, амин хүчил болон зарим жижиг пептид цусанд шимэгддэг.
Амин хүчил бол уургийг бүрдүүлдэг жижиг нэгж юм. Коллагенд глицин, пролин гэдэг хоёр амин хүчил элбэг байдаг. Таны бие эдгээрийг шинэ коллаген үүсгэхдээ ашигладаг. Арьсны коллаген ч ийм замаар шинэчлэгддэг.
Коллаген үүсэхэд витамин C яагаад хэрэгтэй вэ?
Коллаген сонгоход хамгийн түрүүнд нүдэнд тусдаг зүйл нь саван дээрх граммын тоо. Гэхдээ хэрэглэсэн хэмжээгээр нь арьсанд тань хэр их шинэ коллаген үүсэхийг тооцоход хэцүү. Амин хүчлүүд шимэгдсэний дараа бие тань тэдгээрээр бат бөх коллагены ширхэг бүтээхэд витамин C хэрэгтэй.
Та витамин C-гээ хоолноосоо авч болно. Өглөө тараг дээрээ киви хэрчиж хийх, өдрийн хоолондоо амтат чинжүү нэмэх гээд амархан сонголт олон. Харин коллаген хэрэглэхээр шийдсэн бол витамин C-тэй коллаген сонгох нь хоёуланг нь нэг дор авахад хялбар арга юм.
Коллаген, гиалуроны хүчил хоёр арьсанд ямар үүрэгтэй вэ?
Чийгшүүлэгч серумын саван дээрээс “гиалуроны хүчил” гэдэг нэрийг та харж байсан байх. Энэ нь таны арьсанд байгалиасаа байдаг, усыг өөртөө татаж, тогтоон барих чадвартай бодис юм.
Үүнийг ингэж төсөөлөөрэй. Арьсны гүнд коллагены ширхэгүүд тор шиг байрлаж, арьсыг дотроос нь тулж өгдөг. Харин тэр ширхэгүүдийн хооронд гиалуроны хүчил усыг тогтоон барьдаг. Ингэж коллаген нь арьсны нягт байдлыг дэмжиж, гиалуроны хүчил нь чийгээ хадгалахад тусалдаг. Арьс чийгээ сайн хадгалсан үед хүрэхэд зөөлөн, харахад толигор байдаг шүү дээ.
Мэдээж таны өдөр тутмын дадал ч чухал. Уургаар баялаг хоол идэж, төрөл бүрийн жимс, ногоо хэрэглэж, өдрийн турш ус ууж шингэнээ нөхөөрэй. Коллагены нэмэлтийг ч энэ дадлынхаа нэг хэсэг болгож болно.
Сайн чанарын коллагеныг хэрхэн сонгох вэ?
Сонгохдоо дараах гурван асуултаас эхлээрэй.
- Түүхий эд нь хаанаас гаралтай вэ?
- Бэлэн бүтээгдэхүүнийг аль улсад үйлдвэрлэсэн бэ?
- Хараат бус лабораториор шинжлүүлсэн үү?
Саван дээр third-party tested гэж бичсэн байвал үйлдвэрлэгчээс хараат бус байгууллагаар шинжлүүлсэн гэсэн үг. Яг юуг шалгасныг мэдэхийг хүсвэл өөрийн авах гэж буй цувралын шинжилгээний тайланг (COA) брэндээс нь асуугаарай. Тайлангаас аль лаборатори шинжилгээ хийсэн, хүнд металл болон нянгийн бохирдлыг шалгасан эсэх, ямар үр дүн гарсныг харж болно.
HLS Wellness коллагенд юу орсон бэ?
Бид HLS Wellness Collagen Peptides-ээ Бразилын бэлчээрийн үхрийн яснаас гарган авсан коллагены пептидээр АНУ-д үйлдвэрлэдэг. Нэг удаагийн хэрэглээнд 12 г коллагены пептид, 90 мг витамин C, 120 мг гиалуроны хүчил агуулагддаг.
Бид найрлагаа сонгохдоо арьсны гоо сайхан, тэр дундаа чийгшлийг нь онцгой анхаарсан. Тиймээс танд зориуд сонгосон бас нэгэн орцоо танилцуулъя. 🤍
Тремелла буюу цасан мөөг
Та цасан мөөг гэж сонсож байсан уу? Тремелла хэмээх энэ цагаан мөөгийг Азийн орнуудад олон зууны турш хоол хүнсэндээ хэрэглэж иржээ. Харин бидний сонирхлыг хамгийн их татсан зүйл нь ус тогтоон барих чадвар нь юм. Цасан мөөгөнд полисахарид хэмээх байгалийн нэгдлүүд агуулагддаг бөгөөд эдгээр нь чийгийг хадгалдаг. Цасан мөөгний найрлага, шинж чанарын тухай дэлгэрэнгүй
Бид энэ онцлогийг нь бодолцож, коллагены пептид, витамин C, гиалуроны хүчилтэйгээ хамт нэг удаагийн хэрэглээнд 250 мг цасан мөөгний ханд оруулсан.
Коллаген болон түүнтэй хослуулах орцуудын талаар олон судалгаа, шинжилгээ хийж, үр дүнд нь тулгуурлан бид HLS Wellness Collagen Peptides-ийнхээ найрлагыг боловсруулсан. Чин сэтгэлээсээ бүтээсэн энэ бүтээгдэхүүн маань эрүүл мэнд, гоо сайхандаа дотроос нь анхаарах таны өдөр тутмын арчилгааны нэг хэсэг болно гэдэгт бид итгэлтэй байна. 🤍



