Бүтээгдэхүүний танилцуулга
Бид өдөрт дунджаар 1–2 ширхэг сормуусаа байгалийн жамаар алддаг гэдгийг та мэдэх үү?
GrandeREPAIR нь сормуусыг хамгаалах, бэхжүүлэх, зөөлрүүлэх, хугарч гэмтэхээс сэргийлэхэд туслах зориулалттай
Найрлага дахь Widelash™ биотин пептидийн комплекс нь сормуус унах, хугарах болон хүрээлэн буй орчны нөлөөллөөс үүдэх гэмтлийг багасгахад тусалдаг
Судалгааны үр дүн
Үйлдвэрлэгчийн мэдээлснээр 31 хүн оролцсон, 6 долоо хоногийн хэрэглэгчийн судалгаанд:
-
96% — Сормуусны хэврэгшил багассан гэж мэдэрсэн.
-
93% — Сормуусны хугаралт буурсан гэж мэдэрсэн.
-
96% — Сормуус илүү сайн чийгшсэн гэж үзсэн.
Хэрхэн хэрэглэх вэ?
-
Сормуусны будгийн сойз шиг дээд болон доод сормуусандаа угнаас үзүүр хүртэл түрхэнэ.
-
Өдрийн цагаар сормуусны будгийн доор хэрэглэж болно.
-
Эсвэл орой дангаар нь түрхэж, шөнийн турш арчилгаа болгон үлдээнэ.
Хэт их хэмжээгээр түрхэхээс болгоомжлоорой. Бүтээгдэхүүн нүд рүү орохоос сэргийлэрэй.
Гол найрлага
1. Widelash™ — Биотин пептидийн комплекс
Биотиноил трипептид-1 болон пантенол агуулдаг. Сормуусыг илүү өтгөн, урт, бат бөх харагдуулах, чийгшлийг хадгалахад туслах зориулалттай.
2. Ургамлын хандны комплекс
Балжингарам, алим, хүн орхоодой, усан үзмийн үрийн ханд агуулсан. Сормуусыг бэхжүүлэхэд тусална.
3. Тэжээллэг тосны комплекс
Авокадо болон наранцэцгийн үрийн тос агуулдаг. Сормуусыг зөөлрүүлж, уян хатан байдлыг нь дэмжинэ.
Түгээмэл асуултууд
GrandeREPAIR сормуус ургуулдаг уу?
GrandeREPAIR-ийн үндсэн зорилго нь сормуусыг арчилж, хугаралт болон хэврэгшлийг багасгах юм. Харин GrandeLASH-MD нь сормуусыг илүү урт, өтгөн харагдуулахад чиглэсэн серум юм.
GrandeLASH-MD серумтай хамт хэрэглэж болох уу?
Тийм. Эхлээд GrandeLASH-MD серумаа сормуусны дээд угт түрхэнэ. 1–2 минут хатсаны дараа GrandeREPAIR-ийг сормуусны үсэнд түрхэнэ.
Өдөр бүр хэрэглэж болох уу?
Тийм.







Шүүмж
Одоогоор шүүмж байхгүй байна.